Б.Баясгалан
07 сарын 02, 2020
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдыг томиллоо.
УИХ-д олонхын суудал авсан МАН өчигдөр Бага хурлаа хийж, намынхаа дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж буйгаа албан бичгээр УИХ-д ирүүлснээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор гар өргөж санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь буюу 93.3 хувь нь дэмжлээ.
Улмаар МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдов.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.75.68] ・ 2025.10.15 Хариулах
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.