МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий хоёр гишүүнд хариуцлага тооцож, таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэнд тус тус буруутгаж, дээрх хариуцлагыг тооцжээ.

Ингэснээр дээрх гишүүд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болж буй аж.