Х.Оргил
03 сарын 21, 2021
Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог.
Дэлхий дахинд 2017 оны тайлангаар 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233,000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас барснаас 96% нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна.
Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг. Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна.
Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарчээ. Өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд юм.
Судалгаагаар 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алддаг. Гэхдээ сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага гэгддэг аж.
Сүрьеэгийн нян маш удаан үхэж устдаг. Сүрьеэгийн бүх нянг устгахад наад зах нь 6 сар шаардагдана. Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа таны биеийн байдал сайжирна. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй!
Учир нь сүрьеэгийн нянгууд таны биед амьд хэвээр байгаа. Хэдийгээр таны биеийн байдал сайжирч, сүрьеэ өвчний шинж тэмдэг байхгүй болсон ч сүрьеэгийн бүх нян үхэж дуусах хүртэл эмчилгээгээ үргэлжүүлэх ёстой. Хэрэв та эмээ тасралтгүй уудаггүй, эсвэл бүх эмийг тогтмол хэрэглэдэггүй бол энэ нь маш аюултай. Ийм үед сүрьеэгийн нян өсч үржин, удаан хугацаагаар өвчлөх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ, таны ууж буй эмэнд тэсвэртэй болдог. Хэрэв эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсвэл, сүрьеэгийн нянг устгахын тулд өөр өөр шинэ олон төрлийн эмийг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай болно. Эдгээр шинэ эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд илүү их гаж нөлөөтэй байдаг.Хэрвээ та дахиад халдвар авсан бол гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл тантай хамт өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараах боломжтой. Эмч, сувилагчийн зааврын дагуу эмээ уух нь маш чухал юм.
Та сүрьеэгийн шинжилгээ хийлгэх ёстой юу? Хэрэв танд доорх шалтгаан байвал сүрьеэгийн шинжилгээ хийлгээрэй
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.