Peak.mn
10 сарын 14, 2022
БНТУ-ын Анкара хотын GÜVEN эмнэлгийн Олон улсын маркетинг, Бизнес хөгжил хариуцсан захирал Tuğba ARIZ, DC GROUP-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Уг санамж бичгийн хүрээнд DC GROUP-ийн салбар эмнэлгүүдийн эмч, сувилагч нар гадаадад мэргэжил дээшлүүлэх, мөн монгол улсад хийгдэх боломжгүй эмчилгээ, үйлчилгээг GÜVEN эмнэлэгт хийх, гадны эмч нартай хамтран баг болж мэс засал хийх боломж бүрдэх юм.
Мөн мэс заслын багийг сургах, эрүүл мэндийн салбарт танилцуулагдаж буй эмнэлгийн техник тоног төхөөрөмжийг оруулж ирэх инновацийг нэвтрүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагаа нээгдэж байна.
GÜVEN нь 40 гаруй жилийн түүхтэй Турк улсын томоохон хувийн нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэгтэй манай улсын хувийн эмнэлгүүдээс анхлан DC GROUP гэрээ зурж байгаа юм.
DC GROUP нь Dr.CHINGUN'S Aesthetic & Surgery Clinic эмнэлэг, Үсний бүх төрлийн эмчилгээ болон витамин клиник буюу Dr.CHINGUN'S Hair & Vitamin Clinic, Dr.CHINGUN’S Beauty Med clinic, Гэмтэл, сэргээн засах, эрт илрүүлгийн "Улаанбаатар Медика" эмнэлэг зэрэг томоохон эмнэлгүүдийг багтаасан, хувийн хэвшлийн шилдэг төлөөлөл юм.
Хаяг:
Салбар 1: Dr.CHINGUN'S AESTHETIC & SURGERY CLINIC
Утас: 7747-5555
ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 6-н давхарт
Салбар 2: Dr.Chingun’s Beauty Med clinic
Утас: 7768-5555, 8050-5593 /10:00-20:00/
Даваа-Баасан: 10,0-20,0 Бямба: 11,0-19,0, Ням гарагт амарна
Хаяг: БЗД, 26-р хороо, Энканто таун 2, Энканто тауэр-н зүүн талын 207-р байр, баруун тийшээ харсан хаалга
Салбар 3:Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC
Утас: 7742-5555
Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 2 давхарт
Улаанбаатар Медика/ Ulaanbaatar Medica гэмтэл, нөхөн сэргээх эмнэлэг
Утас: 7755-5554
Хаяг: УБ, ХУД, 4-р хороо, Яармагийн гүүр Bizacci center 5 Давхарт. 17110
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.