Гурвалжингийн гүүрийг маргаашаас таллан хааж, засварлана

Б.Баясгалан
04 сарын 21, 2020

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан. 

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Засварын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй, сөрөг хөдөлгөөнөөр хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул эрхэм жолооч та замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

гурвалжингийн гүүр засвар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.