Бөхчүүд маргааш Төв цэнгэлдэхийн зүлгэн дээр туршилтын бэлтгэл хийнэ

Х.Уянга
06 сарын 21, 2025

Бөхчүүд маргааш буюу энэ сарын 22-ноос эхлэн Төв цэнгэлдэхийн зүлэг дээр туршилтын бэлтгэл хийнэ. Бэлтгэл зургаадугаар сарын 22,23-нд хоёр өдөр үргэлжлэх юм.

Хотын дарга Х.Нямбаатар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өмнө туршилтын барилдаан зохион байгуулж, бөхчүүдийн саналыг сонсоно" хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, "Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулагч ашиглаж туршилт хийхээр болсон" гэдгийг онцолж байсан юм.


Холбоотой сэдвүүд

бөх бөхийн барилдаан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.