Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр “Машин шүргэхэд 100 мянган төгрөгөөр торгож, 5 оноо хасдаг болсоныг мэдэхгүй осол гаргасан жолооч нар даатгал дуудаж хохирч байна” гэсэн иргэдийн бухимдалтай пост их явах болсон. Үүнээс болж иргэд үнэхээр ноцтой л хохирол биш бол даатгал дуудахаа больсон нь даатгалын компаниудыг өөгшүүлсэн зүйл болоод байгаа ажээ. 

Энэ талаар Замын Цагдаагийн албанаас Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороонд албан бичиг хүргүүлж ирсэн байдаг ажээ. Даатгалын тухай хуульд зааснаар зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд хохирсон, осолд холбогдсон талууд маргаантай байгаа тохиолдолд Цагдаагийн байгууллагаар ослыг шийдвэрлүүлэхээр заасан.  Дээрх тохиолдолд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн аль буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн 5 оноо хасдаг.

Одоогоор зарим нэгэн даатгалын байгууллагууд ослын тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн нөхөн олговрыг олгож байна. Ихэнх даатгалын компаниуд өөрсдийнхөө шуурхай албаны мэдээлэлдээ үндэслэж нөхөн төлбөр олгож байгаа” гэв.

Хамгийн чухал нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хариуцлагатай байх хэрэгтэй. Учир нь даатгалаар шийдүүлчихнэ гээд хүн бүр осол гаргаад байж болохгүй. Хэрвээ тухайн зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, осолд холбодогч талууд хоорондоо маргаантай байгаа тохиолдолд заавал цагдаагийн байгуулагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Ингэснээр дүрэм зөрчин осол гаргасан жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцох юм.