Сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг явуулж буй.

2022 оны нэгдүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд хөтөлбөрт шалгарсан 25 оролцогчид цахимаар сургалтад хамрагдав. Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Завхан, Увс, Дорноговь, Орхон зэрэг арваад аймгаас орон нутгийн сэтгүүлч, редакторууд оролцож буй.

Сургалт шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, хэрэгцэээ шаардлага, хэвлэл мэдээллийн агуулга дахь хүйсийн тэнцвэртэй байдал, хэвшмэл ойлголт, үзэн ядах үг хэллэгийг халах, хямралын үеийн эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн сэдвүүдийн хүрээнд боллоо. Мөн зочин илтгэгчээр УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг оролцсон юм.


Сургалтын дараагаар хөтөлбөрийн оролцогчид улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлын асуудлыг даацтай хөндөх, нийгэм дэх хэвшмэл буруу ойлголтыг халахад чиглэсэн сэтгүүл зүйн бүтээлийн санаагаа танилцууллаа. Ингэснээр хөтөлбөрийн 15 оролцогчдод "Мэдрэмжтэй мэдээлье" сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлгийг гардуулахаар болов. Бүтээлийн тэтгэлэгт шалгарсан сэтгүүлчид танилцуулсан санаагаа нэг сарын хугацаанд хөгжүүлж, сэтгүүл зүйн бүтээл хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.

Хөтөлбөрийн ментор, зөвлөхөөр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагын багш, мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн туршлагатай редакторууд ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд шилдэг 15 оролцогч дараах сэдвүүдийн хүрээнд бүтээл туурвихаар зорьж байна.

Үүнд:

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдал, гадаад ба дотоодын жишээг харьцуулан судлах;

Эмэгтэй улстөрчдийн манлайлан бүтээж буй ажлыг олон нийтэд таниулах;

Жендэрийн хэвшмэл ойлголтыг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог тогтоох;

Сонгуулийн зардлын тайланг хүйсээр нь задлан шинжлэх, эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг судлах;

✔ Улс төрд амжилттай яваа эмэгтэйчүүд, залуу улстөрч эмэгтэйчүүдийн онцлог, олон улсын сайн жишээг нийтэд таниулах;

Улс төр дэх шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, үнэлэмжийн асуудлыг судлах зэрэг болно.


1. ОНЦЛОХ ЭШЛЭЛ

No description available.

2. ШИЛДЭГ 15 БҮТЭЭЛИЙН САНААНЫ ОРОЛЦОГЧДЫГ ТАНИЛЦУУЛАХ НЬ

Сүүлийн шатанд шалгарсан 15 оролцогчийг танилцуулж байна.

1. Л.Баатархүү, Tugeene.mn” сайтын ерөнхий редактор

2. М.Батхишиг, ”ТВ8” телевизийн ахлах редактор

3. Б.Батчимэг, чөлөөт сэтгүүлч

4. Э.Ганхуяг, МҮОНР-ийн сэтгүүлч

5. Б.Мягмарсүрэн, ”Завхан” сонины эрхлэгч, редактор

6. Т.Намуунболор, ”Medius” ХХК-ийн сэтгүүлч

7. А.Наранцацрал, ”Gogo.mn” сайтын сэтгүүлч

8. Г.Нямсүрэн, ”Монголын Үнэн” сонины сэтгүүлч

9. Г.Одгарав, чөлөөт сэтгүүлч

10. Э.Учралбаяр, ”Дорнод Д1” телевизийн редактор

11. С.Уянга, ”Зууны мэдээ” сонины сэтгүүлч

12. А.Уянга, ”Ийгл” телевизийн сэтгүүлч

13. Д.Улаанхүүхэн, ”Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч

14. П.Энхмаа, ”Myuvs.mn” сайтын сайтын эрхлэгч

15. Х.Эрдэнэбулган, ”Dornogovipost.mn” сайтын эрхлэгч

“Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн тухай:

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.