МОСКВА. /Daily Telegraph/. Суссексийн гүнгийн ахайтан Меган Марклын эцэг охиныхоо эсрэг шүүхэд мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Меган Марклын эцэгтээ илгээсэн хувийн захидлыг нь “Mail on Sunday” нийтэлсэнтэй холбоотой хэргээр тэрбээр шүүхэд мэдүүлэг өгөх аж.

Эцэг Томаст илгээсэн хувийн захидлыг нь нийтэлсэн хэмээн Меган Маркл 2019 оны 10 дугаар сард “Mail On Sunday” сониныг шүүхэд өгчээ. Хувийн мэдээллийг зүй бусаар ашиглаж, зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн Суссекскийн гүнгийн ахайтан тус сонинг буруутгасан байна. Марклын захидлыг нийтэлсэн нь жүжигчин бүсгүй болон түүний эцэг хоорондын харилцаатай холбоотой дуулиан шуугианыг дахин дэгдээсэн юм. 

Таван хуудас захидалдаа тэрбээр дуулиан дэгдээсэн мэдэгдлээр мөнгө олохын тулд худлаа ярьдгаа болихыг эцгээсээ хүссэн байжээ. “The Daily Telegraph”сонины мэдээлснээр, Томас Марклын мэдэгдэл нь “Mail On Sunday” сониныг хамгаалах аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг