Их Британий хунтайж Гарри болон Меган Маркл нарын сүй тавих тухай 2017 оны 11-р сард зарласнаас хойш сүйт бүсгүй Британичуудын гэлтгүй хайрыг татаад байна. Мэдээж тэрээр өмнө нь тодорхой хүрээнд алдартай байсан. Тэрээр сүүлийн 7 жилийн турш “Force Majeure” киноны Рэйчел Зейны дүрд тоглосон. Энэ хугацаанд Меган дэлхийн өнцөг булан бүрийн үлгэр дуурайлал болж чадсан юм.

Меган үргэлж загварлаг хувцасладаг. Хэдхэн жилийн өмнө гэхэд тод өнгийн хувцастай гялалзаж, үргэлж гэгээлэг өнгө, загварлаг хэв загварыг сонгож, тод өнгийн нүүр будалтаар нэмж өгдөг байсан.

Generated by IJG JPEG Library

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Меганы стиль бага зэрэг өөрчлөгдсөн. Түүний хувцаслалт илүү сонгодог, классик болж, өмнөхөөсөө дутахааргүй эмэгтэйлэг хэвээр үлдэж чадсан. Задгай энгэр, намирсан даавууны оронд цэмцгэр, хээнцэр ажил хэрэгч хувцас ирсэн. 

Маркл ирээдүйд хийх үүргүүдийнхээ нэгээхэн хэсгүүдийг хийж эхэлсэн хэдий ч биднийг хээнцэр, дэгжин гоёлуудаараа гайхшруулж ханахгүй байна. 

Business casual форматын хувцаслалтын хажуугаар түүний шүүгээнд үнэтэй брэндийн хувцаснууд байна. Жишээлбэл: албан ёсны сүй тавьсны анхны зураг авалтын Ralph&Russo-ийн хувцаслалт 78000 ам.долларын үнэтэй! Зарим тооцоогоор түүний олон нийтийн арга хэмжээнд өмсөж байгаа хувцаслалт хагас жилийн хугацаанд 28000 ам.доллар болсон байна. Үүнээс үүдээд хүмүүсийн дунд дараах асуулт төрж байгаа юм. Ханхүүгийн сүйт бүсгүйн хувцасны мөнгийг хэн төлдөг вэ?

Меган Маркл ирээдүйн хамаатан Кейт Миддлтонтой адилхан брендийн хувцас сонгодгоос хараад тэднийг тэдгээр брэндүүдээс үнэгүй авдаг гэж бодож болно. Гэвч тийм биш юм. Хатан хааны гэр бүл хувцасны төрлийн зүйлийг бэлэг мэт хүлээж авахыг хатуу хориглодог. Тэд бидэнтэй адил дэлгүүр хэсэж хувцас сонгож авдаггүй. Хуримын дараа Меган Кейтийн адил хувцас захиалдаг өөрийн гэсэн туслахтай болно. Таалагдаагүй хувцас буцаагдаж, харин таалагдсан хувцас үлдэж, бидний адил төлбөр тооцоог хийдэг байна.

Одоогийн байдлаар Маркл өөрийн гэсэн санхүүтэй. Тэрээр “Force Majeure” киноны сүүлийн улирлын анги бүрт тоглосноор 50000 ам.долларын цалин авдаг байжээ. Үүнээс үзэхэд тэрээр маш энгийн амьдралын хэв маягтай байсан учир энэ хугацаанд хуримтлал үүсгэх боломжтой байсан. Харин одоо тэрээр өөрийн бий болгосон хуримтлалаа алдартай брэндүүдийн хувцсанд зориулж байж мэднэ. Үүний хажуугаар түүний нөхөр ханхүү Гарригийн хөрөнгө 25000000 ам.доллар бөгөөд өөрийн эхээс  14000000 ам.доллар өвлөж авсан юм.

Ихэнх хүмүүс тэнцвэргүй гэрлэлт гэж үздэг. Учир нь Меган өмнө нь гэрлэж байсан энгийн нэгэн бүсгүй. Хэдий ирээдүйн нөхөртэйгөө харьцуулахад хөрөнгө багатай ч өөрийн мэргэжлээрээ тогтмол орлого олж, өөртөө зарцуулж чаддаг юм.