Японы өхөөрдөм бяцхан охины гайхалтай үсийг интернетийн хэрэглэгчид хараад ханахгүй байна. Тэрээр зургаахан сартай ч хөвсгөр, урт үстэй. Түүний ээж нь Чанкогийн зургийг инстаграмд нийтлээд удаагүй байхад тэрээр аль хэдийн олон нийтийн сүлжээний од болжээ. 

Чанко төрөхдөө дүүрэн үстэй төрсөн нь олон хүнийг гайхашруулжээ. Түүнийг дагадаг 78,000 инстаграм дагагчид байдаг, үүнд мэдээж түүний гайхалтай үс, бас өхөөрдөм байдал нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Дагагчид нь түүний өхөөрдөм царай болон хайр татам байдлыг бүгд магтан, шагширдаг байна. Чанког үргэлж аятайхан харагдуулахын тулд ээж нь олон янзын үсний боолт, хавчаар зүүдэг ажээ. Мөн түүний үсний засалтуудыг нь хараарай, өхөөрдөм биш гэжүү!