МИАТ-ийн нислэгийн хуваарийг өөрчиллөө

Л.Баяржаргал
10 сарын 31, 2017

"МИАТ" ТӨХК-ийн нислэг 10 дугаар сарын 29-өөс эхлэн өвлийн нислэгийн цагийн хуваарьт шилжлээ.

Ингэснээр нислэгийн хуваарьт доорхи өөрчлөлтүүд орж байна.

- Москва Берлины чиглэлийн нислэгийн өдөр өөрчлөгдөж Пүрэв, Ням гарагт

- Токиогийн нислэгийн давтамж нэмэгдэж 7 хоногт 4 удаа

- Хонг Конг: 7 хоногт 4 удаа

- Сөүл: 7 хоногт 6 удаа

- Бусан: 7 хоногт 2 удаа

- Бээжин: өдөр бүр

- Шинэ чиглэл: Бангкок руу шууд нислэг Лхагва, Бямба гарагт нисэх өөрчлөлт орлоо.

Өвлийн нислэгийн цагийн хуваарь 2018 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

МИАТ

Холбоотой сэдвүүд

миат нислэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.