Б.Баясгалан
02 сарын 28, 2020
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол, Япон улсын хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 11-нийг дуустал сунгасан.
Уг шийдвэрийн дагуу дээрх хугацаанд хоёр улсын хооронд зорчих тасалбар авсан бол төлбөрийг шимтгэлгүй буцаан олгох юм.
Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн МИАТ ТӨХК "COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "МИАТ" ТӨХК-ийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн бүх нислэг 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаагаар цуцлагдсан. Зорчигчид Та бүхэн тийз худалдан авсан агент руугаа холбогдоно уу" хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.