"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна. Болж буй үйл явдал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон байна. 

Ажлын байран дээрээ ажилтнаа сүрдүүлж, хүчирхийлсэн МИАТ-ийн ажилтанд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэллээ. С.Батсүх гэдэг этгээд нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү, ойрын хамаатан нь гэх мэдээлэл байгаа юм.

Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргасан байна. 

Тус мэдэгдэл "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэжээ.