Peak.mn
12 сарын 13, 2023
OneSky олон улсын хүүхдийн байгууллагын шинэ төсөл болох Монгол гэрт суурилсан хүүхэд хөгжлийн тоглоомын төвийн нээлтийг ирэх оны 6-р сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллуудад дутагддаг хүүхдийн тоглоомын талбайн орон зайг нөхөж жилийн дөрвөн улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох зорилготой юм.
Хүүхэд хөгжлийн төвийг Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах OneSky байгууллагын “Гэр бүлийн төв”-ийн дэргэд 8 ханатай монгол гэрт байгуулж, нэг удаад 0-12 насны 25 хүүхэд хоёр цаг тоглох боломжтой буюу өдөрт 100 хүүхдэд, жилд нийт 5,000 орчим хүүхдэд үйлчилж, хөгжлийг нь дэмжинэ гэж төлөвлөжээ. Монгол гэрийн загвар болон үйлдвэрлэлийг “Буман Соёмбо” ХХК, хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоомын дизайн хөгжүүлэлтийг Хонконгийн “Rakoon Design” ХХК-ийн чадварлаг дизайнерууд, хүүхдийн тоглоом үйлдвэрлэлийг Герман улсад, олон улсын тээвэр зуучийг “ДиЗи консалтинг” ХХК хамтран зохион байгуулна.
“OneSky” ТББ-ын тухай
OneSky байгууллага нь “Хүүхэд бүрийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа 25 жилийн турш тасралтгүй явуулж буй ашгийн бус байгууллага бөгөөд 2018 онд Монгол дахь төлөөллийн газраа байгуулан Гэр бүлийн төвийн үүд хаалгаа нээжээ. Тус төв нь 0-4 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулан бага насны хүүхдээ ойлгон хөгжүүлэх, чанартай асаргаа, халамж үзүүлэх эрт үеийн боловсрол олгож, хүүхдийн насны онцлогт тохируулан дэмжихэд нь туслах шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, практик ур чадварыг хослуулсан сургалт хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй ордгоороо онцлогтой.Ийнхүү нийт 1,551 эцэг эх сургалтад хамрагдаж, 2,846 хүүхэд сургалтын үр шимийг хүртээд байна.
Хандив өгөх заавар:
Холбоо барих:
● Вэбсайт:https://onesky.org/
● Facebook profile: https://www.facebook.com/onesky.org
● Facebook page: https://www.facebook.com/profile.php?id=100072458565675
ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ