Х.Оргил
01 сарын 21, 2020
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас шинэчлэн баталсан 2019 онд Н2 визээр түр хугацаагаар ажиллах хүч авах гадаад орны жагсаалтад Монгол Улс багтсан билээ.
Энэхүү визний ангиллаар явсан иргэд хариуцлагатай байсан учраас Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасан байна.
Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Одоогоор Н2 ангиллын визээр 300 орчим иргэн АНУ-д албан ёсоор хөдөлмөр эрхэлсэн гэдгийг Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр дурдав.
Дашрамд дурьдахад, иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.