Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар хийлээ.

ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын дэд дарга Т.Бадрал:

Нийслэлийн хэмжээнд таван эмнэлэг, дөрвөн сувилал, зургаан амралтын газар, 10 зочид буудал, нэг Элчин сайдын яам гээд нийт 26 тусгаарлах байранд 2614 иргэн байсан. Орон нутагт 13 аймгийн хэмжээнд 1469 иргэн байсан. Өнөөдрийн байдлаар 1399 болсон. Энэ хүмүүс Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын дагуу хяналтанд ороод, оношлогоо хийлгэж байгаа болно. Замын-Үүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол илэрсэн, хариу нь сөрөг гарсан. Өнөөдөр Дархан-Уул аймагт асуудал гарсан. Тухайн шинжилгээ нь зөрүүтэй гарсан. Иймээс дахин оношлохоор болсон.

Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудал олон хүний анхаарлыг татаж байна. Өнөөдрийн байдлаар 43 улсад байгаа 7624 иргэн эх орон руугаа буцах хүсэлтээ тавьсан. Эдгээр орон орноор ялган үзвэл:

БНСУ-д 2000 орчим, 

АНУ-1270, 

Австрали-906, 

Казахстан-560,

Энэтхэг-549, 

Турк-437,

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс 365, 

Япон-300 иргэн байна.

Энэ тооноос бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 248, жирэмсэн 32, бага насны хүүхэдтэй 307, оюутан 973, байрлах газаргүй 439 хүн байна. Бид хамгийн түрүүнд эдгээр хүмүүсээ татаж авахыг хичээж байна. Зарим улсын хувьд иргэдээ татан авах ажлаа зогсоосон. Энэ сарын 17-нд БНСУ руу нислэг хийхээр төлөвлөгөө боловсруулж байна. Гэхдээ ганц БНСУ-д байгаа иргэдийг авахгүй АНУ, Австрали зэрэг орноос дамжин ирж байгаа иргэдийг хамтад нь авахаар ярьж байна. Энэтхэг улстай холбоо барьж байна. Тэнд байгаа 500 гаруй хүний 300 гаруй нь хүүхдүүд байна. Бид нислэгийн компанитай ярьж эхэлсэн. Австралид байгаа иргэд санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдал хүнд байна. Энэ хүмүүсийг яаж авчрах вэ гэдгийг Австралийн Засгийн газартай ярьж байна.

Дөрөвдүгээр сарын 30-наас цааш хорио цээр үргэлжлэх тал руугаа яригдаж байна. Мөн өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж оруулж ирээд дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэгдэх байх. Сүүлийн үед иргэдийн анхаарал суларчихлаа, Тиймээс ирэх нэг дэх өдрөөс иргэдийн хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийх асуудлыг ярьж байна.

Гадаадад суугаа Монгол Улсын долоон иргэн коронавирусээр өвчилсөн гэсэн мэдээлэл ирлээ. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна