БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад ирэх 9 дүгээр сараас эхлэн монгол хэлээр хичээл орохыг хориглоод байгаа билээ.

Үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн Өвөрмонголын өөртөө засах оронд, цахим ертөнцөд ид өрнөж байна. Уг хөдөлгөөний хүрээнд өвөрмонголчууд өргөх бичиг бичжээ. Энэхүү бичигт тус хотын боловсролын хорооноос гаргасан шийдвэрээ эргэн харж монгол хэлний хичээл оруулахыг шаардсан байна. 

Мөн wechat цахим платформ дээр уг захиаг түгээж иргэдээс гарын үсэг цуглуулж буй.

Одоогоор 4,200 хүн уг хөдөлгөөнийг дэмжиж гарын үсэг зураад байгаа аж.

Ийнхүү монгол хэлээр хичээл заахыг хориглосон нь Хятадын коммунист намын бодлогын бүх нийтээр бичиг үсэггүй явдлыг халах томоохон төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг аж.

Холбоотой мэдээ: Өвөр монголын Түнляо хотод монгол хэлээр хичээл орохыг хориглолоо

Эх сурвалж: www.rfa.org