Өчигдөр Монголын хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 657,588,772 төгрөгийн үнийн дүн бүхий 5,096,677 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Үүнээс 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  

"Монгол Савхи" ХК (UYN+14.97%) болон "Тахь-Ко" ХК (TAH+14.43%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил Тэжээл Булган" ХК (GTJ-12.20%) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU-11.11%) -ийн хувьцаа хамгийн их уналттай гарчээ.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 600 ширхэг үнэт цаасыг 60,741,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 0.12 хувиар өсч 20969.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,487,309,860,711.56 төгрөг боллоо.