П.Мөнгөнсор
10 сарын 14, 2024
Бодибилдинг, фитнесийн ноён оргил гэгддэг “Mr.Olympia”-д түүхэндээ анх удаа монгол тамирчид өрсөлдлөө.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн “Physique” ангилалд А.Гантулга, эмэгтэйчүүдийн “Bikini” ангилалд Б.Уянга нар оролцож дэлхийн шилдэг тамирчидтай нэг тайзан дээр зогслоо.
Энэ бол манай улсын бодибилдинг, фитнесийн хөгжил, монгол тамирчдын чансаа дээшилж буйг илтгэх чухал үйл явдал билээ.
АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан энэ жилийн “Mr.Olympia”-д 100 гаруй тамирчид өрсөлджээ.
Тэмцээний хамгийн хүнд ангилал гэгддэг “bodybuilding” ангилалд Самсон Дауда түрүүлж, аваргын цомыг атгасан бол эмэгтэйчүүдийн төрөлд Андреа Шоу тавь дахь жилдээ түрүүлсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.