Х.Оргил
11 сарын 18, 2019
Монгол Улсын үндсэн хуульд “..иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч нийтийн эрх зөрчигдсөөр байна.
Хог хаягдлыг шинж чанараар нь аюултай, энгийн, ахуйн хог хаягдал гэж ангилдаг ба эдгээр төрлийн хог хаягдал хатуу, шингэн хийн төлөв байдлын аль ч хэлбэртэй байж болдог.
Улаанбаатар хот болон бусад хот, суурин, хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудад байгаль орчны тэнцэлийг алдагдуулахад хүргэдэг шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисуудыг агуулсан аюултай хог (АХ) хаягдал нь үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйгаас өдөр тутам үүсч хэмжээ нь жилээс жилд хэмжээ нь нэмэгдсээр зарим нь энгийн болон ахуйн хог хаягдалтай хамт байгальд шууд хаягдаж, булагдаж байна, Монгол улс бусад улс орны хуучин хог хаягдлыг импортолдог, аюултай хог хаягдлын цэг биш гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнэ онцолж байна.
“Аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа ч аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, тандан судлаач, доктор Б.Эрдэнэ Монгол улс аюултай хог хаягдлын цэг болж хувирч байгааг дараах баримтаар нотолж байна.
Авто тээврийн хэрэгсэлээс гарч буй хог хаягдал:
2018 оны байдлаар УБ хотод 501934 автомашин бүртгэлтэй байна. Жилд нэг удаа тос, шүүлтүүрээ, 2 жилд нэг удаа аккумулятороо сольдог гэж тооцвол зөвхөн УБ хотод ойролцоогоор 6000 тн тос, 500,0 мянгаруй фильтр, 300,0 мянга аккумулятор, 3000 гаруй тн хүхрийн хүчил хаягдаж байна.
Дээр нь хурдны хайрцагны тос, хөлддөггүй шингэн, тормосны шингэнийг нэмж үзвэл энэ хорт хаягдал олон дахин нэмэгдэнэ. Түүнчилэн авто засварын газрууд, сэлбэг хэрэгсэл задалж зардаг ААН-үүдийн бүртгэлгүй хэдэн арван тн хогийг тооллогонд оруулж чадахгүй байна. 2018 онд гаалиар нийтдээ 64039 суудлын автомашин, орж ирсэн. Нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин машинууд бөгөөд Солонгос, Японоос дийлэнхийг нь импортолдог.
Тээврийн хэрэгслээс хаягдаж буй утаа. тортогт агуулагдах хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байсаар байгааг шатахуун импортлогчдийн нийлүүлж буй бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой гэж үздэг.
Жишээ нь: ЖАЙКА ОУБ-аас өнгөрсөн жил бүтэн 10 сарын турш нийтийн тээврийн 24 ш автобусанд фильтр тавьж тортог цуглуулахад нийтдээ 560 кг хорт хог хаягдал цуглуулжээ. Шинжлэхэд хүхрийн агууламж маш өндөр гарсан. Иймд хүхэрт нэгдэлд тэсвэртэй керамик шүүлтүүрээс өөр төрлийн шүүлтүүр тэсэхгүйг ч уг судалгаагаар тогтоосон.
Уул уурхайн компаниудын машин механизмуудаас:
Жилдээ хэдэн зуун тн тос, тосолгооны материал, янз бүрийн зориулалттай шингэн, фильтрүүд, жийргэвч, химийн бодис, түүний сав баглаа боодол гардаг бөгөөд устгаж өгөх хүсэлтийг байнга тавьдаг байна.
Е-хог хаягдал:
Хөргөгч, ТВ, угаалгын машин, тоос сорогч, компьютер, хэвлэх хувилах төхөөрөмж гм хэрэгсэл бүх айл өрх, төр хувийн хэвшлийн байгууллагуудад бий. Улсын хэмжээнд цуглуулах, задлах, ангилах, дахин боловсруулах, устгах гм е-хог хаягдлын менежмент байхгүйгээс энгийн ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, зарим нь агуулах саванд хадгалагдаж байна. Айл өрхөөс гарч буй мөнгөн ус агуулсан аюултай хог хаягдал тухайлбал, эм тариа, химийн бодис, будаг уусгагч бодис, гэрлийн шил ламп, батерей гм цуглуулдаг нэгдсэн менежментийн систем байхгүй.
Их дээд сургууль ЭШБ, лабораториуд, ЕБС-уудад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахаа больсон их хэмжээний химийн бодис хуримтлагддаг.
2014 онд хийсэн устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор:
21 аймгийн 137 сум, 228 ААН, байгууллагуудад 250,7 тн, 50,2 мян литр, УБ хотод 118 тн, 18,0 мянган литр бодис устгах шаардлагатайг тогтоосон. Устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодис хадгалж байгаа байгууллагын 14,6 хувь нь зориулалтын агуулахтай, 55 хувь нь ажлын байрандаа, 24,5 хувь нь зориулалтын бус агуулахад, 2,6 хувь нь ил задгай, 1,7 хувь нь ажлын байрныхаа подвальд хадгалж байгаа ба хамгийн эрсдэлтэй нь ЕБС байна гэсэн судлагааны дүгнэлт гарсан байдаг.
Хог гэдэг бол шинжлэх ухааны үүднээс ойлгож шийдвэрлэдэг асуудал болохоос холхон аваачиж нүднээс далд булж хаядаг зүйл биш ээ.
Энд тэндгүй хог нь дүүрч амаараа асгарсан, нус цэрэнд халтартсан, хэзээ хэн хогийг нь цэвэрлэж авах нь тодорхой бус хогийн сав төлөвлөж энд тэндгүй тавихыг хотын хогийн менежмент гэж хэлдэггүй. Өдий хүртэл Дэд бүтцийг нь шийдсэн, үйлдвэр парк нэгийг ч төслүүд шийдсэнгүй. Монголын хогийг Монголчууд өөрсдөө л шийдвэрлэхээс гадаадын өндөр үнэтэй зөвлөхүүд, Компани, ТББ-ууд шийдвэрлэхгүйг шийдвэр гаргагчид, тендерийн олон хороод ойлгосон ч үндэсний үйлдвэрлэгчидээ ижил төрлийн ажил хийж байгаагүй, туршлагагүй гэдэг үндэслэлээр итгэл өгдөггүй муу практик байсаар байна.
Иймээс тэрбээр дараах асуудлыг Засгийн газрын болон олон нийт анхааралдаа авч, хамтдаа шийдвэрлэхийг уриалж байна. Үүнд:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.