"Corporate convention center"-т "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны 2018 форум" зохион байгуулагдаж байна. 

Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP) зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн Хойд Азийн орнууд буюу Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ зэрэг 20 гаруй орны 200 орчим төлөөлөгч оролцож буй.

Форумд оролцогчид Монголын говь нутаг бүхлээрээ сэргээгдэх эрчим хүчний нөөц гэж үзэж байгаа илэрхийлжээ.

Мөн Салхины болон нарны, усан эрчим хүчний нөөц ч хангалттай бий. Тиймээс Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол хэмээн үзэж буйгаа талууд хэлсэн байна. 

Энэ үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан " Зүүн хойд Азийн бүс нутагт эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувь нь байна. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээ асар их өндөр. Мөн энэ бүс нутаг нүүрсхүчлийн хийг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэж байж түүнийг багасгана. Тийм учраас манайх бусад орны хэрэгцээнд тулгуурлаж экспорт хийх боломж байна. Өнөө, маргаашдаа яриа хэлцлүүд судалгаа хийгдэнэ. Урт хугацаандаа ажил явагдана. Монгол Улс Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд хамгийн том идэвхтэй тоглогч байх боломжтой гэсэн байр сууриа олон хүнд ойлгуулах шаардлагатай байгаа" гэв.