Монгол Улсын эмийн бүртгэлийн заавраас зөрүүтэй эм худалдаж байсныг таслан зогсоов

Б.Баясгалан
10 сарын 27, 2020

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийв. 

Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй нэг нэрийн эм илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцож иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Дээрх шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 01/75 дугаартай “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хийв.

Зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудаснаас

Эх сурвалж: НМХГ

Холбоотой сэдвүүд

нмхг шалгалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.