Монгол Улсын Их сургууль сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байна

Х.Оргил
10 сарын 31, 2020

Монгол Улсад сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. 

Түүх сөхвөл, 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетын Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээж байжээ.

Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетын дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулж, анхны эрхлэгчээр нь тухай үеийн ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Лувсандашийн Содовыг томилж байв.

Ийнхүү 60 жилийн түүхт МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийнхэн өнөөдөр Эрдэм шинжилгээний хурлаа хийж, Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо. 

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим академик түвшний сургалтаар 1,500 гаруй сэтгүүлчийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэжээ.

Холбоотой сэдвүүд

сэтгүүл зүй сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.