Монгол залуус Америкт буутай дээрэм хийгээд баригдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Өнгөрсөн мягмар гарагт Беркли хотын цагдаагийн газрынхан буутай гурван этгээдийг айлд нэвтрэн дээрэм хийж байхад нь барьж авчээ. Тэдгээр залуусыг Нармандах, Тэнгис болон Мөнхтөр гэдэг байна. Насны хувьд 19-21 насны залуус аж. Нармандах болон Тэнгис нарт галт зэвсэгтэй дээрэм хийсэн учраас 490 мянган долларын торгууль ноогдуулж, харин зэвсэг хэрэглээгүй Мөнхтөрт 290 мянган долларын торгууль ноогдуулжээ. 

Тэдний шүүх хурал Оакландийн шүүхийн тэнхимд энэ пүрэв гарагт болох аж.