Peak.mn
09 сарын 28, 2026
Монгол гэр хурдан халдаг ч дулаанаа хурдан алддаг гэдгээрээ сул талтай. Тэгвэл энэ асуудлыг шийдсэн дулааны алдагдалгүй, халаалт, агаар сэлгэлт, хийцийн чанарыг хамтад нь шийдсэн шийдлийг монгол залуус хийж чаджээ. Монгол гэрийн уламжлалт хэлбэрийг орчин үеийн технологитой хослуулж буй Мон Өргөө компанийн энэхүү шийдлийн давуу талтай танилцана уу.
Өвлийн халаалтын зардлыг бууруулах хийц
Мон Өргөө брэндийн үүсгэн байгуулагч Б.Анхбаярын хэлснээр, өвөлжих сууц сонгохдоо анхны үнээс гадна халаалт, дулаан алдагдалд гарах зардлыг тооцох нь чухал аж.
Тэрбээр “Бид хэрэглэгчдэдээ бага зардлаар дулаан өвөлжих боломж санал болгож байна. Өвөл хаяанд ирж буй энэ үед боломжийн үнэтэй сонголт гаргахыг зорьж байна” гэв.
Энэхүү гэрийн олон тал руу харсан цонхтой тооноор өдрийн турш байгалийн нар тусдаг байна. Компанийн зүгээс үүнийг өдрийн цагаар халаалтын хэрэглээг бууруулах нэг давуу тал гэж үзэж байгаа юм.
Мөн ханын зузаан, дулаалгын шийдэл нь халсан дулааныг удаан хадгалах зорилготой. Б.Анхбаяр “Энгийн монгол гэр нэг гал түлэхэд хурдан халдаг ч дулаанаа мөн хурдан алддаг. Харин дулаан алдагдлыг бууруулсан хийцтэй гэр дулаанаа сайн барьдаг учраас цахилгаан халаалтын хэрэглээг хэмнэх боломжтой” гэж тайлбарлав.
Металл фасад, шалны халаалт, агаар сэлгэлт
Мон Өргөө нь гадна талыг металлаар бүрсэн фасадтай. Компанийн ахлах мужаан Д.Сарандагвын хэлснээр, энэ хийц нь хавар, намрын салхи шуурга, борооны уснаас хамгаалах зориулалттай аж.
“Манай гэр шалны халаалттай учраас өвөлдөө дулаан. Зундаа агаар сэлгэлт сайтай. Уламжлалт гэрийн хэв шинжийг хадгалсан ч илүү тухтай орчин бүрдүүлэхийг зорьсон” гэж тэрбээр хэлэв.
Энэхүү гэрийг европ стандартын шүршдэг хөөсөн дулаалгаар дулаалдаг байна. Энэ нь ус, чийг нэвчихээс хамгаалж, гаднах дуу чимээг бууруулах давуу талтай гэж компани онцолж байна.
Хэрэгцээндээ тохируулж захиалах боломж
Гэрийн талбайг захиалагчийн хэрэгцээнд нийцүүлэн 26 м²-ээс дээш хэмжээгээр төлөвлөх боломжтой. Диаметр, тойргийн хэмжээг өөрчилж болохоос гадна дотор заслыг рейк, акустик болон эко хавтангийн сонголтоор хийж өгдөг байна.
Түүнчлэн бүрэн тавилгатай, уламжлалт сийлбэртэй, ногоон хаш эрдэнийн чулуун шигтгээтэй загвар үйлдвэрлэдэг. Сийлбэртэй хэсгүүдийг эпокси цутгамлаар хийж, захиалагчийн хүсэлтээр өөрчлөх боломжтой аж.
Сэргээгдэх эрчим хүчтэй шинэ төсөл
Мон Өргөө компани Кувейтийн амны зүүн талд сэргээгдэх эрчим хүчтэй, 10 айлын шинэ загварын төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Тус төслийн гэрүүдийг илүү сайжруулсан хийц, чанартайгаар үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Энэ удаа сүүлийн 10 захиалгаа авч дуусгах гэж байгаа тул захиалга өгөх сонирхолтой хүмүүс амьдрах хэрэгцээ, талбайн хэмжээ, өвлийн халаалтын зардлаа тооцож сонголт хийх боломжтой.
Компанийн мэдээлснээр, шинэ загвар нь 8 кВт-ын сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй бөгөөд шөнийн тарифын цахилгаанаар халаалтаа бага зардлаар шийдэх боломжтой. Ийнхүү уламжлалт гэрийг орчин үеийн инженерчлэлтэй хослуулсан шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэж байна.
“Хамгийн бага зардлаар, хамгийн тухтай өвөлжье”
Таны хүссэн хэмжээгээр захиалга авч эхэллээ!
Давуу талууд:
✔Байгалийн гаралтай цэвэр мод
✔Дулаан алдагдал багатай хийц
✔Шалны халаалтын системтэй
✔Эрчим хүчний хэмнэлттэй
✔Таны хүссэн хэмжээ, загвараар захиалга авч эхэллээ
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91007273 дугаараас авна уу.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.