Монголбанк 18.4 тонн алт худалдан авав

peak.mn
11 сарын 15, 2017

Монголбанк өнөөдөр буюу энэ сарын 15-ны байдлаар 18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давлаа. 

Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн үзүүлэлттэй байв.

Монголбанк жилийн эцэст  алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байна.

Монголбанк

Холбоотой сэдвүүд

алт монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.