Монголбанк 2020 оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа

Х.Оргил
12 сарын 07, 2020

Монголбанк 2020 оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 тн-оор өсөөд байгаа бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.

 

Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч,  он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.

 

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байлаа.

 

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

Холбоотой сэдвүүд

алт монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.