Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллага үнэлжээ

Х.Оргил
05 сарын 23, 2018

Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв”-өөр хөндлөнгийн судалгаа хийлгэлээ. Тус байгууллагын зүгээс судалгааны үр дүнгээ өнөөдөр /2018.05.22/ олон нийт, эдийн засагч, судлаачдад танилцууүлж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг илтгэлдээ 2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов. Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, ГВАН 3 тэрбум  ам.долларт хүрч нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.

Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг судалгааны байгууллагын зүгээс дүгнэлээ. 

Холбоотой сэдвүүд

монголбанк мөнгөний бодлого

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.