Х.Оргил
11 сарын 20, 2018
Өнөөдөр “Дэлхийн Хүүхдийн Өдөр” тохиож байна. Тус өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглал (1950 он) болон Хүүхдийн эрхийн конвенцийг (1989 он) баталсан өдөр юм байна. Тиймээс НҮБ-ээс “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг хүүхэд бүрийг сонсож, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах өдөр хэмээн зарлажээ.
Энэ өдрийн хүрээнд Монголын хүүхэд, гэр бүл судлалын академийн тэргүүн доктор, дэд профессор Хуушааны Баавгайн "Хүүхдийн эрх хамгаалалтай холбогдох нэр томьёо, ухагдахууны тайлбар толь" номын нээлт боллоо.
Энэхүү тайлбар тольд "Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан"-д цахим хэлбэрээр байгаа, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын олон улсын 500 орчим гэрээнээс 40 гаруй заалт, 658 үндэсний хуулиас нийгмийн харилцааг идэвхтэй зохицуулж байгаа 330-ыг тус тус судлан үзэж, олон улсын 27 гэрээ, үндэсний 111 хууль тогтоомжоос хүүхдийн эрх болон хамгаалалтай шууд ба шууд бусаар холбогдох 1500 гаруй нэр томьёо, ухагдахууныг эш татан түүвэрлэн авч, нэгтгэжээ.
Мөн уг номыг бичихэд 40 гаруй толь бичиг, тайлбар толь, гарын авлага ашигласан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.