Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн оны 10-12 дугаар сарын байдлаар авч үзэхэд Монголчуудын сарын дундаж цалин 1 сая 120 мянга 300 төгрөг байна.

Харин эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1 сая 227 мянга 900 төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 сая 9 мянган төгрөг байна.

Мөн ажиллагсдыг цалин хөлсний бүлгээр нь авч үзэхэд 700.000-900.000 төгрөгийн цалин авдаг, 1.500.000 төгрөгөөс дээш цалин авдаг иргэдийн тоо ижил бөгөөд тус бүр нийт ажиллагсдын 15.8 хувийг эзэлж байна.

500.000-700.000 төгрөгийн цалинтай ажиллагсад хамгийн олон буюу 16.9 хувийг эзэлж буй аж.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо