Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилийн тоон мэдээллийг хүргэж байна.

✔Монголбанкнаас зарласан долларын ханш 2654,47 болж өмнөх оны мөн үеэс 9,1 хувиар буурчээ.

✔Энэ оны зургаадугаар сард 18 хүртэлх насны 971.4 мянган хүүхдэд 110.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

✔Нийгмийн даатгалын сангийн орлого ингэж өсөхөд, тэтгэврийн даатгалын сангийн орлого 170.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн бол зарлага өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 110.8 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 11.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

✔Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 2.2 дахин өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 72.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

✔Улсын хэмжээнд бойжуулсан төл 4,1 сая буюу 21,6 хувиар өссөн байна.

✔Хөдөлмөр эрхлэх хүсэлтээ ирүүлсэн 33,3 мянган хүн байна.

✔Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны 2 дугаар улиралд 2010 оны эцсээс 81.7 хувиар өcчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2019 оны 2 дугаар улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувиар буурч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй.

✔ХДХВ/ДОХ-ын халдвартай 2 тохиолдол илэрч улсын хэмжээнд нийт 274 болж бүртгэгдлээ.

✔Эхийн эндэгдэл 23 болж 8 хувиар буурав.

✔Манай улсад 95 улсын 9700 гадаад иргэн ажиллаж байна. Тэдгээр гадаад иргэдийн 91.6 хувь нь эрэгтэй юм.

✔17.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс мал хулгайлах гэмт хэрэг 89.3 хувиар өсчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн ба хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 31.6 хувиар мөн нэмэгдсэн байна.

✔Хагас жилийн дотор 54.7 мянган хүнийг эрүүлжүүлж 6.9 мянган хүнийг баривчилжээ.

✔Монгол Улс 2019 оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 3.9 тэрбум ам.долларыг экспорт, 2.9 тэрбум ам.долларыг импорт эзэлж байна.

✔Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний хагас жилд 136 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12  нь хурц хордлого байна.