Тавдугаар сарын 3-ны өглөө Чехээс Герман руу нэвтэрсэн дипломат дугаартай машиныг орон нутгийн цагдаа зогсоож шалгасан байна

Машинд 2 монгол иргэн зорчиж явсан бөгөөд өөрсдийгөө дипломат учраас машиныг нэгжих эрхгүй, халдашгүй эрхтэй гэжээ. 

Ингээд тус машиныг албадан нэгжихэд 500 граммаар савласан 140 боодолтой 2 цүнх хар тамхи олдсон бөгөөд уг 2 иргэний баривчилжээ. Уг хар тамхины зах зээлийн үнэлгээ нь 3 сая евро юм.

Германы гадаад явдлын яамнаас тодруулахад уг машин дипломат бүртгэлгүй гэжээ.

Эх сурвалж: https://www.tag24.de/