Шинээр төрөн гарч гадныхны анхаарлыг татаад байгаа Монголын метал рок чиглэлийн “The HU” хамтлагийн талаар гадаадын мэдээллийн сайтад юу гэж бичсэнийг орчуулан хүргэж байна.

Чингис хаан Евро азийн нутгаар дайран довтлолт хийснээс хэдэн зуун жилийн дараа Монголчууд шинэ төрлийн дайралт хийснээр өвөг дээдсийнхээ байлдан дагуулалтыг даван гарч магадгүй байна. “The HU” хамтлаг уламжлалт хөгжмийг рок хөгжимтэй хослуулан, улс орныхоо түүхээс улбаалан нүүдэлчний гайхалтай соёлыг харуулжээ. 

Монголын рок хамтлаг “The HU” нь 2018 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь "хүн" гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр дууны клип нь YouTube дээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж олон фентэй болсон байна. 

Тэдний “Yuve Yuve Yu”, “Wolf Totem” дуунууд нь нийтдээ 8 сая хандалт авчээ. 


Хамтлагийнхан өөрсдийн хэв маягийг “Хүннү рок” хэмээн тодорхойлсон ба маргаангүй үндэстний түүхээрээ бахархдаг нь тэдний уран бүтээлд илхэн. Тиймээс тэд долоон жилийн турш  ажиллаж байгаа анхны цомгоо “Гэрэгэ” буюу Чингис хааны эзэнт гүрний үед анх гаргасан  паспортын нэрээр нэрлэхээр шийдсэн байна. Мөн тэдний хит дуунд байлдан дагуулагчийн өөрийнх нь нэрийг оруулсан байдаг.

"The HU" нь уламжлалт хөгжмийн зэмсэг, морин хуур, хуучны ятга, гитар, хоолойн дуулалт зэргийг багтаадаг. 

Үндэсний олон нийтийн радиогийн мэдээлсэнээр хамтлагийн бүх гишүүд хөгжмийн боловсрол эзэмшсэн ба уламжлалт хөгжмийн зэмсэгээр тоглож сурчээ. Тэд Монгол Улсын хил хязгаараас давсан амжилтад хүрэхийг эрмэлздэг байна.


Эх сурвалж: https://sputniknews.com