Л.Дэлгэрмаа
04 сарын 22, 2025
“Bahrian 2025” дэлхийн Бочигийн сорилго тэмцээн Бахрейн улсын Манама хотод болж байна.
Энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл болон Монголын Пара Бочигийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч С.Алтанхундага нар эх орноо төлөөлөн оролцож буй.
Тэмцээнд 15 улсын 70 гаруй тамирчин өрсөлдсөнөөс спортын мастер Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртжээ.



Монголын Пара Бочигийн Холбооны тамирчид сүүлийн жилүүдэд олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж яваа билээ. Тэгвэл тэд 2028 онд Лос Анжелес хотноо болох Паралимпод оролцох зорилго тавин бэлтгэлээ эхлүүлээд байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.