"Монос" эмийн санд шинжилгээнд хамруулаагүй хүүхдийн бэлдмэл зарж байжээ

Х.Оргил
04 сарын 11, 2019

МХЕГ-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Ноён трейд төвийн 1 дүгээр давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасан нь илэрчээ. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд өгчээ. Шалгалт үргэлжилж байна.

Холбоотой сэдвүүд

монос мхег

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.