ӨМӨЗО-нд оршин сууж байсан монгол иргэнийг хилээр нэвтрүүллээ

Б.Баясгалан
03 сарын 05, 2020

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлээ. 

Тухайн иргэнийг хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллан биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэх хуудсаар мэдүүлэг авч тандалт хийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна.

Зургийг МХЕГ-ын сайтаас...


Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.