БНСУ-аас Инчеон-Иркутск чиглэлийн хоёрдугаар сарын 25-ны өдрийн S7 6302 дугаарын нислэгээр ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлаж байсан Монгол Улсын 11 иргэнийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр эх оронд нь шилжүүлэн авч ирлээ. 

Хил нэвтрэх үед Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба тус 11 иргэнээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийжээ. 

Улмаар шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гэх өгүүлэмжтэй гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авчээ. Иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа аж.


Эх сурвалж: МХЕГ