МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог 200.000 төгрөгийн тэтгэлгийг тасалдуулахгүй бүрэн олгоно

Б.Баясгалан
03 сарын 31, 2020

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд бүх их, дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосон. Энэ хугацааны хичээлийг хөтөлбөрийн дагуу цахимаар болон телевизээр зааж буй.

Хорио цээрийн дэглэмтэй энэ үед МСҮТ, Политехник коллежид суралцагчдад сар бүр олгодог 200.000 төгрөгийн тэтгэлгийг тасалдуулахгүй бүрэн олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

Мөн коронавирэсээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор Засгий газрын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл ААН, ажилчид болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг тус төлөлтөөс нь чөлөөлөхөөр болоод буй.


Холбоотой сэдвүүд

коронавирус мсүт тэтгэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.