peak.mn
09 сарын 20, 2018
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин есдүгээр 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай тус улсын Нью-Йорк хотод уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдээлжээ.
“Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдагчдын уулзалт есдүгээр сарын 24-нд болно” гэж тэрбээр хэлсэн байна. Мүн Жэ Ин Америкийн Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Дональд Трамптай уулзаж, БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.