МҮОНТ 50 жилийн ойгоо тохиолдуулан үзэгчдийнхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөг 17.00-22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, телевизийн түүхийг харуулсан үзэсгэлэн, шинжлэх ухаан танин мэдэхүйн уралдаан, ойн баярт зориулсан задгай талбайн шоу болох юм.