Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг Соёлын яамнаас 3-р сарын эхний 7 хоногт зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 68 мянга гаруй иргэн музейгээр үйлчлүүлсэн бөгөөд үүний 43 хувь нь бага насны хүүхдүүд байна.