Б.Баясгалан
01 сарын 31, 2020
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв. Тодруулбал, хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж, баталлаа.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 16-нд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн.
Прокуророос ирсэн саналыг холбогдох байнгын болон дэд хороо, намын бүлэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо энэ сарын 17-нд хуралдсан. Дэд хорооны 5 гишүүний хоёр нь гадаад явсан учир шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнээр 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн хууль зөрчигдсөн юм.
Улмаар энэ сарын 24-нд дээрх дэд хороо ирцээ бүрдүүлэн хуралдаж, Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн юм. Прокурорын санал нууцын зэрэглэлтэй ирсэн учир бүх хуралдаан хаалттай явагдсан.
Харин чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн. Улмаар түдгэлзүүлэхийг дэмжсэн УИХ-ын тогтоолын төслийг батлах саналыг ил явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, гишүүдийн ил болон нууцаар өгсөн санал зөрсөн.
Иймд хэлэлцэх хугацааг хойшлуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөхөө мэдэгдэж, УИХ-ын даргад хүсэлтээ өгсөн.
Харин чуулганы оройны хуралдаанаар түүний чөлөөлөгдөх хүсэлтийг биш, түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэж, олонхын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн учир гэм буруугүй нь нотлогдвол гишүүний эрхийг сэргээнэ. Харин өөрийнх нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бол буруугүй нь тогтоогдсон ч эрхийг нь сэргээх боломжгүй байсан юм.
гишүүний бүрэн эрх н.номтойбаяр уих чуулганы нэгдсэн хуралдаан
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.31] ・ 2020.01.31 Хариулах
мэнгэт нямдорж тэргүүтэй гишүүд нотойбаяр гишүүний чѳлѳѳлѳгдѳх хүсэлтийг түтгэлзүүлэх болгож их тус хүргэж дээ. Авсан юмных нь хичнээн хэсэг нь цайрах юм бол доо
Зочин [203.91.115.52] ・ 2020.01.31 Хариулах
Өчигдөр гишүүн, өнөөдөрөөс ялтан!!!. Монгол улсын эрүүгийн хуулийн бүх гэмт хэргийг өдүүлсэн рецедив гэмт хэрэгтэн. Үүнээс хойш мөнгөөр яаж ялаас мултарч болдогийг харах л үлдлээ. Шудрага хуульчидтай, шудрага төртэй бол энэ новш шоронд бүх насаараа суух ёстой!.
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай