Мэргэжлийн хяналтын хэлтэс , Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран үндэсний их баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалтыг 70 ААН-ийн дунд зохион байгууллаа. Уг уулзалтанд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээ үзүүлэх, орчны бохирдол, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдалд анхаарч ажиллах зэрэг зөвлөмж, анхааруулга сэрэмжлүүлгийг хүргүүлэн ажиллалаа.

Иргэд шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэд дараах зүйлд анхаараарай

1. Барилга байгууламжийн хийн хангамжийн угсралтыг эрх бүхий байгууллагын боловсруулж батлагдсан, зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх

2. Шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор болон суурийн давхарт байрлуулахгүй, хадгалахгүй байх

3. Шингэрүүлсэн шатдаг хийн бүлэг баллонт төхөөрөмжийг орон сууц, нийтийн хоолны газарт угсарч суурилуулахдаа холбогдох заалтыг баримтлах

4. Хийн баллон бүхий авто машин, хий хэрэглэгчийн хийн баллоны техникийн магадлал, ашиглалтад тогтмол хяналт тавьж, шаардлага хангасан хийн баллон ашиглах

5. Хийн тоног төхөөрөмжтэй байр, талбайн цахилгаан шугам, сүлжээг тэсрэлтийн хамгаалалттай тоног төхөөрөмжтэй болгох, хийн алдагдал илрүүлэх болон автомат хаах, хамгаалах хэрэгсэл суурилуулах

6. Хийн алдагдах, хий үнэртсэн тохиолдолд хэрэглэгчийн дэвтэрт тусгагдсан аюулгүй ажиллагааны зааврын дагуу холбогдох арга хэмжээ авч хийгээр хангагч болон онцгой байдлын байгууллагад мэдэгдэх

7. Шингэрүүлсэн шатдаг хийгээр хангагч аж ахуйн нэгжүүд өөрийн хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд хамтарсан үзлэг хийж зөрчил, дутагдлыг арилгах

8. Хий цэнэглэх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцын хий хадгалах савыг “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан улсын бүртгэлд хамруулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглах

9. Орон сууц ашиглалтын болон Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суугчид өөрийн орон сууцны барилгад хууль, тогтоомж зөрчин ашиглаж байгаа хийн баллонд хяналт тавьж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах