Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр авах арга хэмжээ, хийх ажлуудын талаар холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлийн үеэр "Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт хуушуур буюу хоол хүнс, худалдааны үйлчилгээ гарна. Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул гэсэн 5 дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоолны үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд л Төв цэнгэлдэхэд үйлчилгээ явуулна. Хүсэлтийг 6 дугаарын 18-29-ний өдрийн хооронд авсан. Сонгон шалгаруулалтыг хийсэн.

Хүй долоон худагт 310 цэгт худалдаа үйлчилгээ зохион байгуулна. Үүнээс 160 цэгт нь хуушуур буюу хоол үйлдвэр үйлчилгээний гэр гарна. Мөн худалдааны 50, кофе, цайгаар үйлчлэх 5, бэлэг дурсгал зарах, тоглоом наадам явуулах цэгүүд орж байгаа.

Хоолны хордлого зэрэг дараа нь хариуцлага тооцох асуудлууд гардаг учир хоолны үйлчилгээ явуулах цэгүүдэд иргэн, хувь хүн биш дандаа аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж авсан" гэдгийг онцлон мэдээллээ.


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.