Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран судалгаа хийлээ.

Өнгөрсөн сарын 16-аас энэ сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд бүс нутагт тархсан мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт, голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг  тогтоох тандалт судалгааг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутгаас материал дээжлэн хээрийн авто лабораторид шинжилгээ хийжээ.

Шинжилгээнд мэрэгч амьтан, зэм үхдэл, гулигдас, гадны шимэгч зэрэг материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээг хурдавчилсан сорил болон молекул биологийн шинжилгээний  аргаар шинжилсэн ба 8 сорьцонд тарваган тахлын ДНХ тодорхойлогдсон байна.