Б.Баясгалан
08 сарын 12, 2020
Ховд аймагт өчигдөр гэртээ тарвага өвчсөн иргэн нас баржээ.
Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн үед тарваган тахал өвчний эрсдэл олон гарч байна. Ховд аймгийн төвд өчигдөр 42 настай эрэгтэй хоёр тарвага худалдан аваад гэртээ авчирч өвчсөний улмаас тарваган тахлын булчирхайн хэлбэр үжлээр өвчилж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Иймд иргэд тарвагатай харьцахгүй байх, тарваганы мах, эд эрхтэнг хэрэглэхгүй байх шаардлагатай. Ялангуяа тарваганы арьсыг өвчих явцдаа гараа зүсэж, халдвар авч буй тохиолдол олон байна. 7, 8 дугаар сард тарваган тахлын дөрвөн тохиолдол гарч, хоёр хүн эндсэн. Энэ хүмүүс эннэлэгт ирсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.