Бостоны коллежийн 21 настай оюутан Иньёнг Юу нь найз залуугийнхаа амиа хорлолтод нөлөөлсөн ба шууд бусаар хүний амь хохироосон хэрэгт буруутгагджээ. 

Прокурорын хэлснээр тэрээр 18 сарын хугацаанд найз залуугаа биемахбод болон сэтгэл зүйн дарамтад оруулсаны улмаас 22 настай найз залуу Александр Уртулаг амиа егүүтгэхэд хүрсэн гэж мэдүүлжээ.

Уртула нь Бостон коллежийн биологийн ангийн оюутан. Мөн Нью-Йоркийн эмнэлэгт эрдэм шинжилгээний ажилтан байжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 20-нд төгсөлтийн ёслол эхлэхээс 90 минутын өмнө амиа егүүтгэжээ.

Коллежийн оюутны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жой Мур түүний талаар хэлэхдээ “Бостон коллежийн олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог авьяаслаг оюутан бөгөөд коллежийн Филиппинийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байсан” тухай мэдэгджээ.


Суффолк дүүргийн прокурор сэтгүүлчдэд хэлэхдээ “Мөрдөн байцаалтын явцад ноён Урсула нь амиа хорлохоос өмнөх өдрүүд болон цагуудад илүү хүчтэй гутаан доромжлол, ойр ойрхон хүчирхийлэлтэй тулгарсны улмаас амиа егүүтгэхэд хүрснийг тогтоосон” гэжээ. 

Найз охин болох Иньёнг Юу нь Өмнөд Солонгосоос гаралтай бөгөөд эдийн засгийн ангийн оюутан байжээ. Түүний одоо устгасан LinkedIn профайлд харуулснаар 2020 онд төгсөх хуваарьтай байсан ч коллежоо орхиж Солонгос руу буцжээ. 

Иньёнг Юу нь өөрөө хариуцлагаа ухамсарлан албаныханд буулт хийхгүй бол түүнийг хүний амь шууд бусаар хохироосон хэргээр АНУ-д шилжүүлэн 20 жил хүртэлх жил шоронд хоригдох ял эдлэх болно гэдгийг мэдэгдсэн байна.

Урсулаг нас барахаас өмнөх хоёр сарын хугацаанд хоорондоо 75,000 текст мессеж солилцсон ба эдгээр мессежүүдэд “өөрийг ал”, “үх” гэсэн мянга мянга текст байсныг прокурор илчилсэн байна. Түүнийг нас барсан өглөө Юу нь Уртулагийн байршлыг хянаж байсан ба Роксбургийн Ренессанс Парк Гаражаас үсэрч байхад нь ажиглаж байсан аж.

mage via Suffolk County District Attorney’s Office

mage via Suffolk County District Attorney’s Office



Эх сурвалж: https://nextshark.com/