Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайх чиглэлийн түр зам өнөөдөр эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Иймд хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны 22:00 цагаас тодорхойгүй хугацаанд хаалаа. 

Тус чиглэлд зорчих иргэд жолооч нар Төв аймаг, 4 дүгээр зөрлөг маршрутаар тойрч замын хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.