Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр  нээхээр төлөвлөн ажиллаж байна. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. 

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгосов.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс